Tuesday, November 24, 2015

Энгийн зохиол



Сайн байна уу та бүхэнд  энэ өдөрийн мэндийг хүргий би өөрт тохиолдсон хачирхалтай ч гэмээр нэг зүйлийг бичиж сонирхуулах гэсэн юм манайх өлзийт хороололд  байдаг энгийн л нэг айл хоёр идэхгүй ч хоосон хонодоггүй тийм л айл нэг өдөр өглөө хичээлдээ автобусанд сууцан явж байтал нэг ах автобус зогсоогоод суув их л ярасан байсан харахнээ их л сайхан хувцастай цаг бөгжинд нь ойр хавийн хүмүүсийн нүд унаал явсаар байгаад төв номын сан дээр хамт буулаа би ч түрүүлж буугаао алхаж байтал араас хүн дуудах шиг болсын ахын дүү байжээ наанаа зогс гээд л дуудаж гарваа би ч зогсоло тэгсэн нөгөө ах чинь гарнаас атгаж аваад миний түрүүвчийг өгөөдөх гэдэг байгаа  би аваагүй гэдгээ хэлээд уурлах гэсэн чинь чи авсан аваад хэнд дамжуулав би чамшиг юмнуудыг мэднэ бүлэглэж хулгай хийдэг биз дээ гээд л хардаж эхэлвээ хулгайч царайлчихаад чи л авсан гэхэд их уур хүрч билээ ээжий минь хэд хэд нөхөж өгөн өвөлын өмд оосор нь тасарсан хуучин цүнхтэй халтар хуучин аавын үлдээсэн  куртик энгээд бодохоор нэрээл хулгайч шиг харагдаж байсан байх л даа миний аав гэж хүн эхнэр 2хүүхэдээ хаяад явахдаа үлдээсэн хэдхэн юмний нэг нь энэ куртик тэр өдөр хичээлээ тасалаад  өдөржингөө цагдаагийн газар өнжиж билээ үдээс хойш болход  намайг байцааж байсан цагдаа ах явж болноо гэв жинхэн хулгайч нь баригдсан гэнэ лээ гэсэн цагдаагын газараас гарч явахдаа өөрийн эрхгүй гомдолын нульмас мэлмэрээд гарч явсан чинь нөгөө ах өөдөөс ирж явна нулимсаа харуулахгүй гэсэндээ бушуухан зөрөөд гарах гэж байтал бугуйнаас бариад ахыгаа уучилаарай миний дүү хоол идэснүү ах нь хоол авч өгий гэхэд нь гараа татаад зугээрээ гэ хэлээд гэрлүүгээ явлаа автобусанд суухад л их өлсөж байгаагаа мэдвээ замын турш нөгөө ахын занаж сайхан амьдралтай болхоороо өшөөгөө авах юм бодоол өглөө гархад байсан жоохон гамбир байгаа болвуу гэж бодсоор л харьж билээ
Тэгсэн маргааш нь их завсаралгаанаар кирмаанд байсан гамбираасаа эмтлээд идэж суутал нөгөө ах чинь намайг сураглаад ороод ирвээ хамгын арын ширээнд  амьхандаа хүүхэдүүдийн харцнаас нуугдаад гамбираа идэж байхад чинь за энэ ч яахав тэгээд уулзаад  орой хичээл тархаар гэрт маань будаа гурил мах өгий гэвээ мэдээж манайд хэрэгтэй байсан за бас хичээл таслуулсан юм чинь  гэж бодоод авхаар болвоо гурил будаа мах ногоо аваад гэрлүү явх замд бид хоёр юуч яарисангүй ээж маань их санаа зовсондоо яахан вээ зүгээр дээ гээд л байж билээ  энэ өдөрийг би хэзээч мартдаггүй  1997 оны 11 сарын 7 Учир нь энэ хүн миний хадам аав болсын надтай уулзадаг өдөр машин нь эвдрээд  явж байсан байна лээ бас 1 охинтой яахав манай эхнэрын хувьд айлын ганц хүүхэд болхоор их эрх л дээ тэхдээл 2 хүүхэдийн аав болгож өгсөөн хүний амьдрал их сонин юм даа

No comments:

Post a Comment