Wednesday, December 16, 2015
Авах гээхийн ухаанаар хандаарай
Өнөөдөр миний бичих зүйл бол миний амьдралын тухай юм. Миний амьдралд гарсан өөрчлөлтүүд болон сургамж авсан бүүр амьдралын зорилго болсон зүйлс их байж дээ
Миний балчир нас : Би хэдтэй байснаа сайн сандаггүй юм магадгүй мэдээ орсон цагаасаа байх эмнэлэгт байсанаа л сандаг юм багаасаа л их шар өвчин тусаж бие муутай хүүхэд байдаг байж билээ эмнэлэгт байхадаа өнөөдөр би гарна гээл тэр үеийн даавуун ууттай хувцасаа бариал өдөр өнгөрнө орой болхоор л сэтэглээр унаал орондоо ордог байж билээ . Ээж минь л хааяа эрэгхээр ирнэ тэр болгондоо хатаасан алимны компод чанаж авчирна ээж минь л намайг сайн ойлогдог байсан байх хамт хэвтэж байсан ах нарт намайг байнга захиж үлдээнэ тэнд хамт хэвтэж байсан ах нар их л сайхан ааштай ахнар байсан санагдана . Тэхдээ аавыгаа тэр үед огт сандаггүй байсаныг бодход над дээр огт ирдэггүй байсан байх.
Харин дараагаар нь эрка (Эрдэнэбат) ахыг их сандаг гэрийн хоол хүнсээ цуглуулхаар Хар хорин захруу их дагуулж явна тэр үед эвэрхий гэж өвчинтэй байсан санжийн их өвддөг байж билээ уйлахгүй байхыг хичээдэг ч үнхээр их өвдөөд байдаг байсан болхоор тэсэлгүй уйлаал байдаг ээж маань талбарлахдаа Эрка ахтай гараад тоглож байхдаа гулсуур дээрээс унаад хүний дотор эрхтэн болон булчинг заагалдаг нимгэн хальс ханзарч урагдан өвдөлт үүсэгдэг талаар хэлж байж билээ. Бас тэр үед Эрка ах барималын шавараар цэрэг их хийж тоголдог байж билээ намайг ойртуулдаггүй унтуулчаад тоголдог сэрхээр хураачихдаг байж билээ.
Миний ээж амьдралын төлөө их тэмцэнэ анх эрээнээс бараа авчирж зарна тэрнээс өмнө багшийн дээдийн автобусны буудал дээр кекс хийж зардаг за тэгээд аавын хийж өгч чадаагүй бүгдийг л хийж өгсөн хүн дээ ээжийгээ их өрөвддөг байсан даа амьдрал мэдэхгүй арихчинтай амьдарлаа холбоод ёстойл гадаа гарч эр гэртээ ирэхээрээ ээжийн үүрэгээ гүйцэтгэнэ магадгүй ийм ээжийн буяанд би буруу замаасаа гарсан байх .
Би 2-р ангиасаа эхлээд их буруу замруу орсоон хулгай хийнэ худлаа хэлж хичээлээ таслана номоо аваачиж зарна хүүхэд дээрэмдэнэ хичээлийг бол огт хийдэггүй байлаа гэхдээ анхнаасаа ийм хүүхэд байгаагүй юм шүү гэртээ орхоос их айдаг ээж минь харийн орныг зорин ажил хийхээр яваад аав маань өдөр болгон хичээлээ тараад ирхээ зоддог ааваас минь өмөөрөх хүн өдөрийн цагаар хэн ч байдаггүй Эрка ахыг хэзээ ирэх бол гээд л хүлээдэг Эрка ах тэр үед миний ганц аврал байсан даа энэ янзаараа удах тусам би гэртээ орхоос айдаг хааяа нэг ээжийн талын эмээ (Залуу эмээ) ирхээр намайг аваад явх болвуу гэсэн найдвар тээгээд л авч явдаггүй л байсан магадгүй өөр шалтгаан байсан байхал даа аав гэдэг хүн ээжийн минь гэр бүлийг бүгдийн нь айдасд автуулдаг доромжилдог байсан болхоор тэр байх их ганцаардмал байсан даа тэгээл тэрний дараагаас хар бараан амьдрал маань эхэлсэн дээ буруу замаар орж гудамжны хүүхэд гэх нэрийг ч зүүж явсан даа тэр үед хамгийн их харамсаад бардаггүй нэг зүйл бол Чимэгбат эгчийн мөнгийг хулгайлсан явдал байлаа тэр үеээс намайг аавын талын хамаатны хүмүүс үзэн ядаж жигшисэн нүдээр харж хэн нь ч хэзээ ч уучлахгүй гэсэн нүдээр харж эхэлсэн дээ үнэндээ намайг өмгөөлж хамгаалах хэнч байхгүй болсон мэт санагдсан даа тэгээл гудамжинд гарж эхэлсэн дээ үнхээр ганцаараа тайван айдасгүй байж байвал хаана ч байсан яахав гэсэн бодол л байсан үүний дараа намайг гэртээ байлгаж чадахгүй болсон аавын талын өвөө (Батаа өвөө) намайг Залуу эмээгийнх рүү явуулсан даа тэр үед би 5 р ангид байсан тэр үеээс эхлэн би бүх муу зуршилаа арилгаж хүүхэд ямар орчинд амьдрах ётой болох тухай одоо байхгүй болсон ч амьддаа намайг засан авч хүүхэд шиг сэтгэлтэй ААВ гэх хүний хийж өгч чадаагүй бүхний хийж өгсөн ээжийн минь төрсөн ах Цэнгээ ах минь байлаа хэдий зан төлөвийн хувьд засарсанч хаяагдаж хоцорсон нэг зүйл бол хичээл ном минь байлаа би энэ шалтгаанаар 10 жилийнхээ 8 жилийг (60 D) гэх дүнгээр төгсөөд байлаа .Намайг 8 р анги төгөсдөг жил ээж минь ирсэн дээ ээжийн минь хэлсэн ганц үг амьдарлыг минь оронгоор нь эргүүлсэн би анх удаа ирээдүйгээ өөрөөр төсөөлж түүнийхээ төлөө тэмцэж эхэлсэн дээ энэ үг бол (Миний хүүгийн боломж дуусагүй өнөөдөрөөс эхлээд хичээгээд үз.....) гэсэн үгэнд урамшин өнөөдөрийг хүрсээн. Одоо бол тэр үедээ төсөөлж ч байгаагүй өөрийн гэсэн орон гэртэй унах унаатай бүхэл зүйл мөрөөдөл минт биелж дээ одоо бол хүүгээ сайн хүн болгож өсгөнө гэсэн ганц хүсэлтэй л явдаг даа
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment